Дурангийн хагалгааны шинэ төхөөрөмжтой боллоо

     Архангай аймгийн Эрүүл мэндийн газар France-Actions Mongolie төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гурван жилийн гэрээний хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн хагалгааны иж бүрэн Olimpus france 2017 загварын багажийг өнөөдөр хүлээлгэж өглөө.

       Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Өлзийсайхан болон France-Actions Mongolie ТББ-ын хүмүүс, эмнэлгийн эмч, сувилагчид оролцлоо.

       Энэхүү төхөөрөмж нь 15457.35 еврогийн үнэтэй бөгөөд шинэ дурангийн хагалгааны иж бүрдлийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулан энэ сарын 15-17-ны өдрүүдэд аймгаас бэлтгэгдсэн мэс заслын эмч нар Францын эмч нартай хамтран эмэгтэйчүүд, хүүхдэд дурангийн хагалгаа хийж эхэллээ. Гэрээний хүрээнд 2016 онд нэг мэс засалчийг Франци улсад сургасан бөгөөд энэ онд нэмж эмч нар бэлтгэх юм байна.

      Хөдөөгийн эмнэлгийг дэмжиж шинэ технологи нэвтрүүлсэн хандивлагч Actions Mongolie байгууллагын ерөнхийлөгч M.Jacgues Lagoutte, Монгол дахь төлөөлөгч Д.Өнөржаргал болон түүний багийнханд баярлаж байгаагаа Архангай аймгийн болоод эрүүл мэндийн салбарын удирдлагууд илэрхийлээд, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн нэгэн заалт, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Архангай аймагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийн мөн нэгэн заалт хэрэгжиж биелэлээ олж байна” гэж аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа хэллээ.

                                                                                                                                                  Б.Гэрэлт-Од

 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0