Аудитаар нийт 4430.9 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ

       Архангай аймаг дахь Төрийн Аудитын газар энэ оны эхний таван сарын байдлаар санхүүгийн тайлангийн 214, гүйцэтгэлийн 3, нийцлийн 2 аудитыг хийжээ. Энэхүү аудитаар нийт 4430.9 сая төгрөгийн буюу 98.7 сая төгрөгийн акт тогтоож, 78.9 сая төгрөгийн актыг барагдуулсан байна. Мөн 2549.9 сая төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгснөөс 1081.7 сая төгрөгийн зөрчлийг арилгуулсан байна.

    Аудитаар зарим төсвийн байгууллагууд жолоочийн тооцоо, шатахууны зарцуулалтын тайлан гаргадаггүй, үндсэн хөрөнгө олж бэлтгэхдээ ТӨХ-ны зөвшөөрөлгүй бэлтгэсэн, түлээ нүүрс, үдийн цай, хоол хүнсний материалыг бэлтгэхдээ бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулаагүй, үдийн цайны хүүхдийн хоолны норм, нормативыг баримтлаагүй, төсвийн хөрөнгийг зориулалт бус зарцуулсан, өр авлага үүсгэсэн зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

   Мөн Аудитын газрын нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад аудитыг хийжээ. Аудитаар сумдад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудад мэргэжлийн байгууллагаар захиалагчийн хяналтыг хийлгэдэггүй, гэрээ дүгнэдэггүй, Худалдан авах ажиллагааны хуулийг мөрддөггүй, сумдын худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд ажиллаж байгаа гишүүд нь худалдан авах ажиллагааны сертификатгүй, мэргэжлийн бус, зарим гүйцэтгэсэн ажлын чанар хангалтгүй байгаа зөрчлүүд илэрсэнд зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох албан шаардлагыг аймгийн засаг даргад хүргүүлж ажилласан байна.

                                                                                                                                  Б.Гэрэлт-Од

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0