Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг эмчийн үзлэгийн байртай боллоо

                     Тариат сумын Мөрөн багийн төвд эмчийн үзлэгийн байрны нээлтийн ажиллагаа боллоо
Тариат сумын Мөрөн багийн харъяат Монгол улсын гавъяат эдийн засагч Ж.Цэрэннадмид болон түүний үр хүүхэд санаачлан өөрийн хөрөнгөөр багийн эмчийн үзлэгийн байрыг барьж, тохижуулан орон нутагт хүлээлгэн өглөө.
         Мөн багийн эмчийн үзлэгийн байранд шаардлагатай бүрэн хэрэглэлтэй 6 ширхэг ор, дуслын хөл 2 ширхэг, даралтын аппарат чагнуур, ширээ сандал, пульсоксиметр зэрэг анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсийн хамт хүлээлгэн өгчээ.
            Мөрөн багийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд гавъяат эдийн засагч Ж.Цэрэннадмид, түүний үр хүүхэд, төрөл төрөгсөд, аймгийн ЭМГ-ийн дарга Р.Гандиймаа, Тариат сумын Засаг дарга Г.Алтан-Очир, Тариат сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Т.Гэрэлтуяа болон Тариат сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Д.Энх-Амар болон Мөрөн багийн иргэд оролцлоо.
          Багийн эмчийн үзлэгийн байрны нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн НЭ-ийн нарын мэргэжлийн эмч нар Дотор, хүүхэд, Шүд, ЭХО оношлогоо үзлэг хийж нийт 160 орчим иргэд хамрагджээ.
Архангайн эрүүл мэндийн салбарыг дэмжиж хүн ам олонтой, төвөөс алслагдсан, бартаа ихтэй багт багийн эмчийн үзлэгийн байр барьж өгсөн Монгол улсын гавъяат эдийн засагч Ж.Цэрэннадмид болон түүний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл мэндийн салбарынхан, иргэд талархаж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0