Гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алджээ

           Архангай аймгийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 28 удаагийн объектын гал түймэр гарчээ. Гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдаж, 141.0 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Эдгээр гал түймрийн шалтгаан нөхцөлийн дийлэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан байна.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид шуурхай ажилласны дүнд аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 125.0 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Иргэдэд аймгийн ОБГ-аас нэг дор олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, гэр орондоо зул, хүж асаахдаа үл цонох материал дээр тавих, хяналтгүй орхихгүй байх, цахилгаан хэрэгслийг ашиглаагүй үедээ хүчдэлээс байнга салгаж орхих, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байгаа юм.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0