Дөрвөн нэр төрлийн брэнд хоолоор шалгарч тэргүүлжээ

      Төв, Хангайн бүсийн “Аварга тогооч, зөөгч” ажил мэргэжлийн уралдааны үеэр зохион байгуулсан  “Үндэсний болон орон нутгийн брэнд хоол”-ны үзэсгэлэнд Архангай аймаг хамгийн олон буюу 4 нэр төрлийн брэнд хоолоор шалгарч тэргүүлсэн байна.

Тавдугаар дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болж, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгуудын тогооч нар оролцжээ. Уралдаанд Архангай аймгаас Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Өлзийт сумын 6 тогооч оролцсон юм.

“Аварга тогооч, зөөгч” ажил мэргэжлийн уралдаан нь онолын болон практик сургалтаар эхэлж, урлаг, ур чадварын тэмцээн уралдаануудаар үргэлжилсэн байна. Тухайлбал, орчин үеийн Монгол хоол, ресторан, зоогийн газар, кафе, талх нарийн боов, цэцэрлэг сургууль эмнэлгийн хоол, бүсийн аварга тогооч, зөөгч гэсэн уралдаан зохион байгуулагдсан байна.

       Уралдаанд Архангай аймгийн тогооч нар амжилттай оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, хоёр тусгай байр эзлээд иржээ.
                                                                                                                             Б.Гэрэлт-Од

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0