Эрдэнэмандал сумын ахлах сургуулийн 12б ангийнхан “Хүмүүн бичигтэн” анги болжээ

    Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 12 жилийн ахлах сургуулийн М.Алтан-Од багштай 12б анги нь 28 сурагчтай.
             Тэд “Хүмүүн бичиг” сониныг анги хамт олноороо захиалан уншдаг байна. Тус хамт олон сониноос танин мэдэхүйн олон мэдээлэл авахаас гадна Монгол бичгийн хичээнгүй бичиг, эвхмэл бичиг, таталган бичлэгийн эхүүдийг унших, дуурайн бичих, судлах зэрэг олон талын зүйлийг сурч байгаа нь ач холбогдолтой хэмээн ангийн багш М.Алтан-Од хэллээ.

Сумын сургуулийн зүгээс Монгол бичиг үндэсний хөтөлбөрийн зорилтуудын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ. Тухайлбал, Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон явуулдаг “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд Монгол бичгийн олимпиадыг гурван жил зохион байгуулдаг байна.

                  Үүнд 12б ангийн сурагч Х.Ууганчимэг, Л.Золзаяа нар тогтмол амжилттай оролцдог. “Авьяас хөтөлбөр 2016” монгол бичгийн олимпиадын 12-р ангийн төрөлд 12б ангийн сурагч Х.Ууганчимэг 1-р байр, Л.Золзаяа 3-р байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигийн дагуу жил бүрийн 5-р сард “Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг тэмдэглэж, Монгол бичгийн олимпиад, түргэн уншлага, уран бичлэг, сайхан бичигтэн гэсэн төрлүүдээр уралдаан зохион байгуулахад 12б ангийн хамт олон амжилттай оролцож, эхний 3 байрт орсон байна.

Ангийн багш М.Алтан-Од нь боловсролын салбарт 15 жил ажилласан бөгөөд багшлах хугацаандаа хүүхдүүдийнхээ эх хэл соёлын зөв бичиглэл болоод Уйгаржин Монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэхэд үргэлж анхаарч ажилласаар иржээ.

                                                                                                                                    Б.Гэрэлт-Од

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0