“Хүүхдийн эсрэг хүчирхийлэлгүй аймаг болцгооё” уриаг дэвшүүлжээ

                   Энэ жил хүүхдийн баярыг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Архангай аймгийн тухайд “Эх дэлхийн хүүхэд бүхэн жаргалтай” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлгүй аймаг болцгооё” уриаг дэвшүүлж “Хүчирхийллийн эсрэг тэрбумаараа нэгдэцгээе” уриалгат арга хэмжээгээр эхэлсэн юм.

       Энэ нь хүүхдүүд болон эцэг эхчүүдэд хүүхдийн баяр гэдэг нь зөвхөн баярлаж, мөхөөлдөс, ундаа идэж ууна гэдгээс илүү хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэдгийг сануулж, олон төрлийн мэдээлэл өгсөн арга хэмжээ болсон юм.

        Мэдээж хүүхдүүдийн оролцоог хангасан “Азтай хүүхдүүд”-ийг шалгаруулж, шатар, даам, дугуйн уралдаан, баримлын шавран бүтээл урлал, гүйлтийн, бүжгийн, АХА тэмцээнүүдийг нас насны ангилалд зохиож, гэр бүл рүү чиглэсэн “Аав ээж би”, “Хүүхэд бидний ирээдүй” зэрэг уралдаан явуулсан. Эдгээр уралдаан тэмцээн, концертын арга хэмжээнд нийт 1000 гаруй хүүхэд хамрагдсан байна.
Мөн хүүхдийн баярын өдрийг авто машингүй өдөр болгож, төв гудамжаа чөлөөлж, эрүүл ахуйн шаардлага стандартад нийцсэн худалдаа үйлчилгээний цэгүүдийг байршуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0