Архангай аймагт гэр бүлийн хэрэгцээнд 14000 гаруй иргэнд газар өмчлүүлжээ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 оноос хойш Архангай аймгийн хэмжээнд нийт 14814 иргэнд 1262,49 га газрыг өмчлүүлсэн байна. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй 14774 иргэнд 1244,53 га газрыг, аж ахуйн зориулалтаар үнээр нь 40 иргэнд 17,57 га, илүү газраа давуу эрхээр үнээр нь 0,11 га газрыг тус тус өмчлүүлжээ.

Харин 2017 оны 5-р сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 407 иргэнд 24,42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлжээ. Эрдэнэбулган сумын тухайд энэ онд гэр бүлийн хэрэгцээнийн зориулалтаар нийт 57 иргэнд газар эзэмшүүлэхээр тусгагдсан.

Иргэд газар өмчлүүлэх тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжих хугацаанд өөрсдийн эзэмшиж буй газраа өмчилж авах бүрэн боломжтойг сумын газрын даамал хэлж байна. Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2018 оны 6-р сард дуусах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0