Лаборатори 1 дүгээр сургуулийн хичээлийн байрын өргөтгөл баригдана

Архангай аймгийн ууган сургууль болох Лаборатори 1 дүгээр сургуулийн хичээлийн байрын өргөтгөл 2021 он гэхэд 3.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 320 хүүхдийн суудалтай урлаг; спортын заалтай хичээлийн шинэ байр БСШУСЯ-ны сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийн дэмжлэгтэйгээр баригдахаар зураг төсөв нь хийгдэж; шинэ сургуулийн барилгын тендэр зарлагдаж тендэрийн шалгаруулалт амжилттай явагдаж барилга угсралтын компаниар Ж.Нэргүй даргатай Гурван тамир ХХК шалгарсанд сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүд бид бүхэн туйлын баяртай байна.
МУ-ын Засгийн Газраас боловсролдоо анхаарч байгаагийн тод илэрхийлэл, хамгийн том бүтээн байгуулалтын нэг бол сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг хоёр ээлжээр хичээлийн байраар хангах юм.Хүүхдийн сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхэд нь дэмжлэг болж байгааг сургуулийн хамт олон, нийт төгсөгчид, Архангай нутгийн ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0