Мэдээний архив

Архангай аймагт МАН ялалт байгууллаа

       УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө.  Архангай аймгийн нэгдүгээр тойргийн хэсгийн хороод СЕХ-ны төв серверт санал хураалтын дүнг 100 хувь илгээжээ. Тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Ё.Баатарбилэг 21849, Ж.Мөнхбат 21478, Г.Тэмүүлэн 20204 саналаар ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдох болзол хангалаа.  


"COVID-19" цар тахлаас болж ЭЕШ-ын босго оноог буурууллаа

   Хөл хорионоос болж сурагчдын дунд үүссэн нөхцөл байдалд тохируулаад энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг өмнөх жилүүдээс өөрөөр зохион байгуулна. Мөн шалгалтын асуултуудыг харьцангуй хөнгөн байхаар боловсруулж байна. Их, дээд сургуулиуд элсэлтийн босго оноогоо ч бага зэрэг сулруулжээ


Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдав

        Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд  баримтлан  2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тус тус шийдвэрлэж бүх […]


Малын бүртгэл, мөшгөх тогтолцооны тоног төхөөрөмжийг гардуулав

     Мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох “Мөшгөх тогтолцооны систем”-ийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж Улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр малын бүртгэл мэдээллийн системийг хэрэгжүүлэх компьютер, техник хэрэгслийг нийлүүлэх ажлыг зохион байгууллаа. Уг […]


Лаборатори 1 дүгээр сургуулийн хичээлийн байрын өргөтгөл баригдана

Архангай аймгийн ууган сургууль болох Лаборатори 1 дүгээр сургуулийн хичээлийн байрын өргөтгөл 2021 он гэхэд 3.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 320 хүүхдийн суудалтай урлаг; спортын заалтай хичээлийн шинэ байр БСШУСЯ-ны сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийн дэмжлэгтэйгээр баригдахаар зураг төсөв нь хийгдэж; шинэ сургуулийн барилгын тендэр зарлагдаж тендэрийн шалгаруулалт амжилттай явагдаж барилга угсралтын компаниар Ж.Нэргүй даргатай Гурван тамир […]


Баянлиг суманд цагаан будаа тариалж байна

      Баянлиг суманд цагаан будаа тариалж эхэлжээ. Хүлэмжид үрслүүлсэн цагаан будаагаа маргааш талбайдаа суулгах гэж байна. Сумын энэ газрын хөрс шаварлаг учраас ус газрын хөрсөнд шингэх нь удаан үржил шимтэй будаа тариалах боломжтой ажээ. Ирэх 9 сард анхны ургацаа хураана. Хонгор нутгийн унаган хөрсөнд ямар ч химийн бордоогүй ургасан цагаан будаагаа кг 10 […]


Супер бэлэгтэй урамшуулал үргэлжилж байна

        Архангайчууддаа зориулан Юнител группээс хэрэгжүүлж буй “Супер бэлэгтэй урамшуулал”-ын Нэгдүгээр үеийн бэлгийн эздийг тодруулсан билээ. Супер бэлэгтэй урмшуулал нийт 3 үе шаттай явагдах бөгөөд урамшууллын Хоёрдугаар үеийн шууд нэвтрүүлэг 06 дугаар сарын 13-ны Бямба гарагт явагдана. 2-р үе шатанд Yamaha брэндийн Crux Rev мотоцикл – 1 ширхэг Гэр интернэтийн төхөөрөмж, 1 […]


Х.Баттулга олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

“Монгол эх орныхоо ирээдүйг дархлан бүтээх хүүхэд багачууддаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Хүүхэд, багачууд Та бүхнээс эх орон эхэлдэг юм аа. Аав ээждээ ачлалтай, найз нөхөд, ах дүүстээ энэрэл, тустай байвал эх орны ирээдүй тэр хэрээр гэрэл гэгээтэй байх болно. Эх сурвалж: President.mn


Архангай аймагт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдсэн

Архангай аймгийн хэмжээнд 2016-2019 онд эрх шилжиж ирсэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, их засварын 22 тэрбум төгрөгийн ажил, авто замын 4.1 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ч ард иргэдийн ая тухай орчинд ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг олон чиглэлүүдээр нэлээд […]


"Хөл хориог 6 дугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа"

        УОК-ын 22 дугаар өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах саналыг хэлэлцүүлэх саналтай байгаагаа УОК-ын дарга Ө.Энхтүвшин онцлов. Тэрбээр “Манай улс дотоодод Covid-19 халдвар тархах эрсдэлийн үнэлгээг 8 удаа хийсэн бөгөөд бүх үнэлгээгээр эрсдэл маш өндөр гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн […]